-1

ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУМДАД СУРТАЛЧИЛЖ БАЙНА.

2019-05-23 11:14:20    |   155

ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУМДАД СУРТАЛЧИЛЖ БАЙНА.
      Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхийн үйл ажиллагааг сум, орон нутагт сурталчилах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.  Ховд аймгийн Дуут суманд 2019.05.01-05.02-ны өдрүүдэд Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг сумын иргэд, ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад сурталчлах ажлыг хийлээ.
      Энэхүү арга хэмжээний хүрээнд Дуут сумын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, шүүх-орон нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр ажлаа эрчимжүүлж, шүүхийн талаархи мэдээ, мэдээллийг цахим хэлбэрээр сумын иргэдэд хүргэх, шүүхийн мэдээллийн самбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, сумын эрх зүйн ажилтан, ИТХ-ын нарийн бичгийн дарга нарын ажлын хуваарьт шүүхийн талаар иргэдэд тодорхой мэдээлэл хүргэх үүрэг чиглэлийг тусгуулах, зорилтот бүлэгт хүрч ажиллах зэрэг чиглэлүүдээр дэлгэрэнгүй санал, солилцож ярилцлаа.
     Дуут сумын сургуулийн ахлах ангийн сурагчидад “Шүүхийн шинэтгэл сурагчдын нүдээр” сургалтыг зохион байгуулж, эрх зүйн анхан шатны мэдлэг, мэдээллийг хүргэлээ.
      Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр Дуут сумаас сонгогдсон нэр бүхий иргэдэд сургалт зохион байгуулж, гарын авлага, борщуур, холбогдох мэдээ, мэдээллээр хангаж ажиллалаа.
\"\"
\"\"
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .