-1

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН АЛБА НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

2019-05-22 11:12:56    |   159

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН АЛБА НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.
       Шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, шуурхай, чанартай үйлчилгээг сум, орон нутгийн иргэдэд газар дээр нь хүргэж, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын алба Ховд аймгийн сумдад тогтмол нүүдэллэн ажиллаж байна.
       Эвлэрүүлэн зуучлагч, шүүхийн ахмад шүүгч Дэлэгдоржийн Алимаа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтны хамт 2019.05.20-05.22-ны өдрүүдэд Дуут суманд хүрэлцэн очиж, ажиллалаа.
     Талуудын хүсэлтийг харгалзан, шүүхийн Тамгын газраас зохион байгуулж, ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэн өгсний дагуу Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлттэй холбоотой сум, багийн иргэдийн авсан зээлийн асуудлыг шүүхийн эвлэрүүлэн зуучлалын тусламжтайгаар эвлэрлэлийн журмаар шийдвэрлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэж, нийт 69 өргөдлөөс 46 өргөдөлд эвлэрэлийн гэрээг амжилттай байгуулж, ажилласан байна.

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .