АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2019-05-23 15:38:29 | 97АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН
ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх, Аймгийн Прокурорын газар, Аймгийн цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тагнуулын газрын албан хаагчдын удирдлага, эрх бүхий албан хаагч нарыг хамруулан, 2019.05.23-ны өдөр “Авилга, хүрээлэн буй орчны эсрэг болон мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн дор уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Уулзалт зөвлөгөөнд Ховд аймгийн шүүхээс Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Цэцэгмаа, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн нар оролцлоо.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Цэцэгмаа 2018, 2019 онд энэ чиглэлээр гарсан гэмт хэрэг болон ял шийтгүүлэгдсэн этгээдийн судалгааг танилцуулж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа байгаль, орчны эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлтийн байдал, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан, хуулийн байгууллагуудаас хамтран зохион байгуулах ажлын санал, мөн зөвлөгөөнд оролцогчид Авилга, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг болон мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарч буй хүндрэл бэрхшээл, гэмт хэрэг гаргахгүй байх талаар ямар ажил зохион байгуулж байгаа, цаашид хуулийн байгууллагууд хамтран хийж гүйцэтгэх ажлууд, хэрхэн хамтран ажиллах талаар санал, бодлоо солилцлоо.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА . . .