“Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал” сэдэвт уулзалт-ярилцлага хийв.
2019-05-24 10:42:05 | 98“Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”
сэдэвт уулзалт-ярилцлага хийв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 49, 50 дугаар тогтоолоор \"Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”, \"Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх баримтын загвар”, \"Эрүүгийн хэргийн албан хэрэг хөтлөлтөд хэрэглэх бүртгэлийн загвар”-ыг тус тус шинэчлэн баталсантай холбоотойгоор Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, шүүхийн зохион байгууллалт хариуцсан мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн, архив бичиг хэргийн эрхлэгч, бичиг хүргэгч нарыг оролцуулан 2019.05.23-ны өдөр уулзалт-ярилцлага зохион байгууллаа.
Энэхүү уулзалт-ярилцлагаар хэргийн хөдөлгөөнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу явуулах, хуулийн практик хэрэглээнд шинэчлэгдсэн журмыг чанд мөрдөх, хэргийн хөдөлгөөний удирдлагыг боловсронгуй болгох хэргийн хөдөлгөөний үйл явцад шүүгч, шүүгчийн туслах болон бусад ажилтнуудын оролцоог тодорхойлох зэрэг асуудлыг дэлгэрэнгүй үе шат бүрээр ярилцан, санал солилцож, хэрэгжүүлэх чиглэлээр ажлын хуваарийг тогтоон, хамтран ажиллахаар боллоо.
Уулзалт-ярилцлагын үеэр шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар тулгамдаж буй асуудал, анхаарах зүйлсийн талаар ярилцаж, зарим асуудлыг шийдвэрлэж, ажлын уялдаа холбоог дээшлүүлэн ажиллаж байна.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .