ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
2019-05-17 11:02:53 | 100Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрүүдэд
хийсэн шүүх хуралдааны тойм
1.Төрийн банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй, Н.Оюунчимэгт холбогдох “Зээлийн төлбөр 12,839,741.62 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
2.П.Цэрэндуламын нэхэмжлэлтэй, Б.Гантулгад холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах, банк болон хувь хүмүүсээс авсан зээлийг хуваан төлүүлэх” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ирээгүй тул нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.
3.С.Бауржаны нэхэмжлэлтэй, Х.Сайдалд холбогдох “Гэм хорын хохирол 911,244 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4.Ц.Батзоригийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгт холбогдох “Сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах, олгогдоогүй цалингийн зөрүүгээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шүүх хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгчөөс хариуцагчийн төлөөлөгчийг оролцуулахаар гаргасан хүсэлтийг хангаж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2019 оны 05 сарын 17-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
5.Г.Номин-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Ховд Их сургуульд холбогдох “Ховд Их сургуулийн захирлын 2017 оны 08 сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулан, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
6.Д.Галяагийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Назад овогтой Идэрийн газар эзэмших 167 дугаартай гэрчилгээг Доржням овогтой Галяагийн нэр дээр шилжүүлж, өмчлүүлэх” тухай шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2019 оны 05 сарын 17-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
7.С.Мөнх-Орхоны нэхэмжлэлтэй, О.Цэндмаад холбогдох “1,600,000 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
8.Б.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан.
9.Ш.Күлимханы нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
10.Б.Гэрэлнямын нэхэмжлэлтэй, М.Болдбатад холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар зохигчдод эвлэрэх 2 сарын хугацаа өгч, хэргийг түдгэлзүүлсэн.
11.Х.Салимжаны хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
12.Г.Долгорсүрэнгийн хүсэлттэй “Ажиллаж байсан тогтоолгох\" тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
13.Ө.Ганчимэгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
14.Ч.Ганчимэгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
15.О.Цэндээгийн нэхэмжлэлтэй, Х.Лхагвасүрэнд холбогдох “Гэрлэлт цуцлуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
16.Д.Лхагвын нэхэмжлэлтэй, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид холбогдох “Гэм хорын хохирол 8,594,031 гаргуулах үндсэн шаардлагатай, 5,083,450 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагатай, нийт 13,677,481 төгрөг гаргуулах тухай шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хангаж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.
17.Я.Динагийн нэхэмжлэлтэй, Х.Нурбект холбогдох “Захирамжид гаргасан гомдол хэлэлцэх” тухай шүүх хуралдаанаар гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
18.С.Оюундэлгэрийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
19.Д.Бямбацэрэнгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн шинээр нотлох баримт гаргаж өгөх хүсэлтийг хангаж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2019 оны 05 сарын 23-ны өдрийн 08 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
20.Ч.Нямдаваагийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн шинээр нотлох баримт гаргаж өгөх хүсэлтийг хангаж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 08 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
21.Т.Туулын нэхэмжлэлтэй, н.Золзаяад холбогдох “924,500 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж, хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 05 сарын 24-ний өдрийн 08 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
22.А.Батхишигийн нэхэмжлэлтэй, Д.Мөхзоригт холбогдох “6,000,000 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талаас шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлтийг хангаж, хэргийг түдгэлзүүлсэн.
23.С.Гаурагийн нэхэмжлэлтэй, Ховд Их сургуульд холбогдох “Ховд Их сургуулийн захирлын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн Б/124 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, С.Гаура намайг Ховд Их сургуулийн харьяа Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, албан тушаалын цалингийн зөрүүг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргуулах” тухайн шүүх хуралдаанаар хариуцагчийн төлөөлөгч өмгөөлөгч авах, нэхэмжлэгч талаас шинээр нотлох баримт гаргуулах хүсэлтүүдийг тус тус хангаж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2019 оны 05 сарын 27-ны өдрийн 08 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
24.Х.Болдбаатарын нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
25.Р.Басангомбын нэхэмжлэлтэй, Б.Оюунцэцэгт холбогдох “Газар өмчлөгчөөр тогтоолгох, газар чөлөөлүүлэх” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
26.Б.Баастын нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан бай дал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
27.Д.Готовчулууны нэхэмжлэлтэй, Мөст цэвэрлэг булаг ХХК-д холбогдох “54,990,468 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
28.Д.Галяагийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Назад овогтой Идэрийн газар эзэмших 167 дугаартай гэрчилгээг Доржням овогтой Галяагийн нэр дээр шилжүүлж, өмчлүүлэх” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
29.С.Мөнх-Орхоны нэхэмжлэлтэй, О.Цэндмаад холбогдох “1,600,000 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
30.Б.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тойм гаргасан:
ШҮҮХ ХУРАЛДААНЫ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.ЗОЛЗАЯА