-1

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

2019-05-10 11:05:47    |   98

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн 2019 оны 05  сарын 06-ны өдрөөс 2019 оны 05 сарын 10-ны
өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
            1. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч А.Очир, М.Загдзүсэм нарт  холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Очир өмгөөлөгч Э.Ганбаттай оролцох хүсэлт гаргаж, хүсэлтийг хангаж шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилсон.            2.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Б.Ган-Эрдэнэд  холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч  Б.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 260 нэгж буюу 260000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
            3.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч С.Телуханд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч  С.Телуханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэсэн.
           Тойм гаргасан:
            ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН
            БИЧГИЙН ДАРГА                                                  Б.НАРАНТУЯА

. . .