-1

ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫН ҮР, ХҮҮХДҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

2019-05-31 11:56:10    |   94

     Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, шүүхийн Тамгын газраас \"Монгол Улсад дагнасан шүүх Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн байранд ёслолын арга хэмжээ зохион байгууллаа.
\"\"
     Тус арга хэмжээний үеэр шүүхийн хамт олон бяцхан үрсдээ зориулан мэндчилгээ дэвшүүлж, бяцхан үрс дуу, хуураар ая дуугаа өргөж, авъяасаа үзүүлэн, аав, ижийнхээ ажлын орчинтой танилцаж, мэдлэгээ нэмэгдүүлэн, хэсэгхэн дурсгалт, хөгжилтэй мөчүүдийг өнгөрүүлсэн бөгөөд тус шүүхийн тамгын газраас шүүгч, ажилтнуудын үр хүүхдүүдэд гарын бэлэг гардуулан өгч, дурсгалын зураг татуулж, баярын арга хэмжээ сэтгэл дүүрэн, хүүхдийн дуунаар цангинасан нэгэн сайхан үдшийг шүүхийн хамт олон үр, хүүхдүүдтэйгээ хамтдаа өнгөрүүллээ.
\"\"

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .