-1

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН ЗӨВӨЛГӨӨН БОЛЛОО.

2019-06-07 18:14:03    |   100


   Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Аймгийн Хуулийн байгууллагуудын хамтарсан ээлжит зөвөлгөөнийг 2019.06.06-ны өдөр Аймгийн Хүүхэд, залуучуудын ордны хурлын Их Танхимд зохион байгуулан явууллаа.
  Хамтарсан зөвөлгөөнд Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, Аймгийн Прокурорын газрын прокурорууд, ажилтнууд, Цагдаагийн газрын мөрдөгчид, тасаг, албад, нэгжийн дарга нар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, алба, тасаг, нэгжийн дарга нар, Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээчид, ажилтан нар, Өмгөөлөлийн байгууллагын өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах, бусад хуульчид оролцож, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, түүний хүрээнд гарч байгаа тулгамдсан болон хүндрэл, бэрхшээлтэй асуудал, хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хуулийн хэрэглээний талаархи нэг мөр ойлголт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг хэрхэн хангах, хамтран ажиллаж үр дүнгээ нэгтгэн, шийдвэрлэх арга замуудын талаар харилцан туршлага солилцож, ярилцлаа.
Хуулийн байгууллагын удирдлагуудын хүрээнд Ажлын хэсэг гаргаж, Хамтарсан зөвөлгөөнөөр хэлэлцсэн асуудлаар “Зөвлөмж”-ийн төсөл боловсруулж, санал авч, батлуулан, 2019.06.15-ны дотор батлуулан, хэрэгжүүлэн ажиллаж, үр дүнг тооцон, 2019 оны 3 дугаар улиралд багтаан, хэрэгжилтийн тайланг шүүхийн Тамгын газар нэгтгэн, 2019 оны 4 дүгээр улиралын Ээлжит Хамтарсан зөвөлгөөнд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Хамтарсан зөвөлгөөнийг үр дүнтэй зохион байгуулсанд хуулийн байгууллагуудаас шүүхийн Тамгын газар талархал илэрхийлж байлаа.
\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .