-1

“МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-06-07 18:45:00    |   102


Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2019 оны “Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дотоод сургалт”-ын хөтөлбөрийн хүрээнд “Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Батсайхан удирдан явуулсан бөгөөд сургалтад шүүгч, шүүхийн захиргааны ажилтанууд бүрэн хамрагдав.
Мэдээллийн тухай ойлголт, мэдээллийн аюулгүй байдал гэж юу вэ? Түүний тухай ойлголт, нууц үгээ хэрхэн оновчтой солих талаар зааварчилж, Шүүхийн мэдээллийн технологийн нийтлэг журмыг танилцуулж, сошиал орчинд хэвийн мэдээлэл хэрхэн алдахгүй байх ба фишинг, спам болон бусад хортой кодоос хэрхэн хамгаалах талаар зааварчилгаа өглөө.
Сургалтын эцэст шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд сонирхсон асуултдаа хариулт авч, бодит кесс дээр ажиллаа.
\"\"
\"\"
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .