ШҮҮХИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА.
2019-06-28 19:26:31 | 97Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” ажлын төлөвлөгөөг баталж, Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд шүүхийн барилгын дээврийн засвар, сантехникийн системийн шинэчлэл, шүүх хуралдааны танхимын шалны доод талын газрын хөрс хуулалт хийлгэх зэрэг асуудлаар мэргэжлийн байгууллагад хандан дүгнэлт гаргуулан, төсвийн тооцоо, судалгааг хийлгэн, Шүүхийн Ерөнхий зөвлөлд хандан, асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаагийн зэрэгцээ шүүхийн орчны тохижилт, халаалтын систем, цэвэр бохир усны хөлдөлтөөс хамгаалах зэрэг чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .