-1

ОНЛАЙНААР ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОО НЭМЭГДСЭЭР БАЙНА.

2019-06-28 19:29:46    |   80


 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүх хуралдааныг шуурхай зохион байгуулах чиглэлээр ажиллаж, хэргийн оролцогчийн хүсэлтээр онлайн хэлбэрээр шүүх хуралдаанд хэргийн оролцогч, зохигчдыг оролцуулах ажлыг тухай бүр хийж хэвшээд байна.
Шүүхийн Тамгын газраас онлайн танхимыг тусгайлан бэлтгэж, бэлэн байдлыг хангуулан ажилладаг бөгөөд 2017 онтой харьцуулахад онлайн хэлбэрээ хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцох оролцоо 3 дахин, 2018 оны мөн үетэй харьцуулахад 2019 оны түвшин 60 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт үүнийг баталж байна.
Иргэдийн цаг, зав, хөрөнгө мөнгийг хэмнэх зэргээр шүүхийн үйлчилгээ технологийн дэвшлийг ашигладаг байдлаараа иргэдийн талархалыг хүлээсэн шүүхийн үйлчилгээний нэг болон хөгжиж байгаа бөгөөд шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлдэг иргэдийн тоо өссөөр байна.
\"\"
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .