АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АРХИВЫН УЛСЫН ҮЗЛЭГТ БЭЛТГЭХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА.
2019-06-28 19:35:52 | 88Албан хэрэг хөтлөлт, архивын улсын үзлэг 2019 оны 7-8 дугаар сард улс орон даяар зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан, шүүхийн Тамгын газраас батлагдсан удирдамжийн дагуу Ажлын хэсэг байгуулан, Ажлын тусгайлсан төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, хэрэгжүүлэх ажлын чиглэлээр ажлын хуваариа нарийвчлан гаргаж, тус бүр 4 чиглэлээр хийгдэх ажлуудын хүрээнд ажиллаж эхэллээ.
Шүүхийн албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр ажилтнуудад сургалт зохион байгуулж, батлагдсан стандартын хэрэгжилтийн байдлыг дотооддоо шалган үзэж, архивын хадгаламжийн нэгжийн бүрдүүлэлт, бичиг баримтын эмх цэгц зэргийг хэрхэн зохион байгуулах чиглэлээр зөвөлгөө өгч, мэргэжил, арга зүйгээр хангах ажлыг хийж байна.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .