-1

ШҮҮХИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН АЖИЛД ХЯНАЛТ ТАВИХ КОМИСС БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

2019-06-28 19:34:31    |   94

    Ховд аймаг дахь шүүхийн Өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэгчээр шалгарсан “Ви-Ви-Зоне” ХХК-ийн барилгын ажил эхлэхээр төлөвлөгдөж байгаатай холбогдуулан, шүүхийн Тамгын газраас барилгын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгжтэй хэд хэдэн удаагийн хамтарсан уулзалт зохион байгуулан ажиллаж байна.
   Шүүхийн өргөтгөлийн барилгын ажлыг шуурхай эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах, барилгын ажлын явцад хяналт тавих чиглэлээр шүүхийн Тамгын газраас шүүхийн захиргааны ажилтнуудын төлөөлөл болон мэргэжлийн хүмүүсийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй Комисс байгуулан ажиллаж байна.  Шүүхийн өргөтгөлийн барилгын ажлыг шуурхай хийж гүйцэтгэх чиглэлээр цаг хугацааны нарийвчилсан ажлын хуваарийг гаргаж, хяналтын механизмыг бүрдүүлэн, аймгийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Шүүхийн өргөтгөлийн барилгыг чанартай, дулааны улиралд багтаан гүйцэтгэгч компанид дэмждэг үзүүлэн, чанарын шаардлагыг хангуулан, төлөвлөгдсөн ажлуудын гүйцэтгэлийн явцад бүх талын хяналтыг дуусгах хүртэлх хугацаанд байнга тавьж ажиллах нь комиссын гол чиг үүрэг болохыг шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэнгээс хамтарсан хурлын үеэр чиглэл болгон, даалган ажиллаж байна.

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .