-1

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА.

2019-06-28 19:43:12    |   99


    Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас аймгийн хуулийн байгууллагуудын хамтарсан зөвөлгөөнийг зохион байгуулж, зөвөлгөөний үр дүнгээр “Хамтарсан зөвлөмж”-ийг гаргах ажлыг хамтран хийлээ.
Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн 2019 оны эхний хагас жилийн байдалд Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх байгууллага, Шүүхийн шинжилгээний байгууллага, Өмгөөллийн байгууллагууд өөрсдийн байгууллын оролцооны хүрээнд тулгамдсан асуудлаар илтгэл тавьж, харилцан санал, шүүмжлэл өрнүүллээ.
Хуулийн хэрэгжилтийг цаашид үр дүнтэйгээр хэрхэн зохион байгуулах чиглэлээр Хуулийн байгууллагууд Хамтарсан Ажлын хэсэг байгуулан, дүн шинжилгээ хийж, шүүхийн Тамгын газраас Ажлын хэсгийг 2 удаа шүүхийн байгууллага дээр уръж, хуралдуулж, “Хамтарсан зөвлөмж”-ийг батлуулан гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байна.

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .