-1

ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ТОМИЛОГДСОН ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

2019-06-28 19:48:12    |   93

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 112 дугаар зарлигаар Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг шүүхийн байранд зохион байгууллаа.
Хүндэтгэлийн арга хэмжээг Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн удирдан, зохион байгуулсан бөгөөд Ховд аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд болон урилгаар аймгийн Хуулийн байгууллагын удирдлагууд оролцож, Ерөнхий шүүгчээр томилогдсон шүүгч Ц.Оюун-Эрдэнэд баяр хүргэж, ажлын амжилтыг хүсэн ерөөлөө.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .