Шүүхийн Ахмадын салбар хороотой хамтран ажиллаж байна.
2019-12-05 17:33:06 | 101 Шүүхийн Ахмадын Холбооны 2019 оны ажлын төлөвлөгөөний хүрээнд Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас ахмадуудаа дэмжин, Шүүхийн Ахмадын салбар хороотой хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Шүүхийн Тамгын газраас 2019 оныг “Шүүхийн ахмадуудаасаа суралцъя” гэсэн зорилтыг дэвшүүлж, шүүхийн ахмад шүүгч, ажилтнуудтай цувралаар 5 удаагийн уулзалт-ярилцлагыг зохион байгуулсан бөгөөд 2019 оны ажлын төлөвлөгөөний явц, биелэлтийг дүгнэн ярилцлаа.
Ховд аймгийн шүүхийн өргөтгөлийн барилга баригдаж, 2019 онд ашиглалтанд орохтой холбогдуулан, шүүхийн Тамгын газраас Шүүхийн Ахмадын Салбар Хороог шүүхийн байранд “Ахмадын өрөө”-тэй болгон, тохижуулан өгч, ажиллах орчин нөхцлөөр хангаж өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.
Шүүх-Шүүхийн Ахмадын Салбар Хорооны уулзалт ярилцлагын үеэр Ховд аймгийн шүүхэд ардын хэсгийн шүүхийн шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Долгорсүрэнд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг шүүхийн хамт олон, шүүхийн ахмадуудын дунд гардуулан өгч, баяр хүргэлээ.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .