-1

ШҮҮХ ХУРАЛДААН ХОЙШЛУУЛЖ БУЙ ШАЛТГААН, НӨХЦЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ.

2019-12-05 17:37:56    |   102

   Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүх хуралдаан хойшилж байгаа шалтгаан, нөхцлийг судалж, бууруулах чиглэлээр ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн Ховд аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга, хуульч, өмгөөлөгч Ц.Энхжаргалыг урьж, хэргийн оролцогчдын хууль ёсны эрх ашгийг шүүхийн шатанд хамгаалах, хэргийн материалтай танилцах нөхцөл боломжоор хангах, өмгөөлүүлэх эрхийг хангах, шүүх хуралдааны товлолтонд өмгөөлөгчдийн давхцлыг бууруулах, шүүх хуралдаан хойшлуулж байгаа хүчин зүйлийг багасгах, хэргийг хянан шийдвэрлэлтийн хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэхэд анхаарах зэрэг асуудлаар санал солилцож ярилцлаа.
Ойрын үед хуульч, өмгөөлөгч нартай ажил хэрэгч ярилцлага зохион байгуулах, судалгаа танилцуулах, хэргийн оролцогчийн эрх ашгийг хамгаалахад хамтран ажиллах, шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар улирал бүр тодорхой сэдвүүдээр ажил хэрэгч ярилцлага хийж байх талаар хамтран ажиллахаар боллоо.
 
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .