-1

“ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ, ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ.

2019-11-20 18:52:27    |   162


         Шүүхийн Тамгын газраас 2019 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажил шүүх, шүүгчийн аюулгүй байдлын чиглэлээр 2019 оны 11 дүгээр 20-ны өдөр шүүхийн байранд тусгайлсан сургалт зохион байгуулж, болзошгүй тохиолдолд гэмт этгээд халдлага хийх, төлөвлөх, отолт хийх, шүүгчийн амь, биед халдах болон эрсдэлт нөхцөл байдлын үед халдлагад өртөгч өөрийгөө хэрхэн хамгаалах, зэвсэгтэй болон биеэр довтлох завдах тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах, холбоо барих зэрэг богино цаг хугацаанд шуурхай арга хэмжээг авах талаар арга, тактикийн дадлага сургуулилт боллоо.       Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах чиглэлээрхи сургалтыг Ховд аймгийн Цагдаагийн Газрын Шүүх, Шүүгчийн Аюулгүй Байдлыг Хангах ажлыг хариуцсан албаны офицер А.Нямдэлгэр удирдан явуулж, дадлага сургуулилтыг Цагдаагийн Газрын тусгай хэв журмын тасгийн албаны ажилтан нар гүйцэтгэж, үзүүллээ.
      Сургалт, дадлага, сургуулилтыг явуулснаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд энэ чиглэлээр өөрийн онолын мэдлэг, мэдээллээ батжуулж авснаараа онцлогтой боллоо.
\"\"
\"\"
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .