-1

“Ёс зүй танаас хамаарах нь” сэдэвт сургалт боллоо.

2019-11-21 18:22:43    |   106


           Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн захиргааны албан хаагчдад зориулсан “Ёс зүй танаас хамаарах нь” сэдэвт сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр шүүхийн танхимд явууллаа.
         Шүүхийн Тамгын газрын шүүхийн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын Ёс зүйн Зөвлөлийн дарга, шүүгчийн туслах М.Мянганбаяр удирдан, төрийн албан хаагчийн ёс зүйн соёл, харилцаа, хандлага, зарчим, биенээ хүлээн зөвшөөрөх харилцааны онцлог, давуу тал, бусдад хүлээн зөвшөөрөгдөх хүчин зүйл зэрэг асуудлаар сургалтаар дэлгэрэнгүй онолын болон ажил амьдралын баялаг туршлагаас хуваалцлаа.
       Ёс зүйн зөвлөл нь Төрийн албаны шинэчилсэн хуулийн дагуу шинэчлэн зохион байгуулагдаж, улирал бүр сургалт зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.
\"\"
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .