Шүүхийн өргөтгөлийн барилгын ажил амжилттай явагдаж байна.
2019-12-05 20:51:02 | 96 Ховд аймгийн шүүхийн өргөтгөлийн барилгын санхүүжилт 2019 оны улсын төсөвт тусгагдан, шийдвэрлэгдэж, Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс тендер сонгон шалгаруулалтыг зарлан, зохион байгуулж, “Ви-Ви-Зоне” ХХК барилгын тендер гүйцэтгэгчээр шалгарч, 2019 оны 12 дугаар сард багтаан, Ховд аймгийн шүүхийн өргөтгөлийн барилгын хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр барилгын гүйцэтгэлийн ажил төлөвлөгдсөн график, хугацааны дагуу явагдаж байна.
Аймгийн мэргэжлийн байгууллагууд болон шүүхийн тамгын газрын төлөөлөл бүхий өргөтгөлийн барилгын ажлын явцад хяналт тавих Ажлын хэсгийг байгуулж, барилгын ажлын хугацаа, чанарт тухай бүр хяналт тавин ажиллаж байна.
Өргөтгөлийн барилга баригдсанаар Ховд аймгийн шүүхийн барилгын нийт ашигтай талбай 1200 м2 болон өргөжиж, Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Эвлэрлүүлэн зуучлалын алба тус тус бүрдээ стандартад нийцсэн талбай бүхий өрөө, тасалгаа, шүүх хуралдааны танхимтай болж, шүүхээр үйлчлүүлэгч иргэдэд тохитой үйлчлүүлэх орчин нөхцөл бүрдэх юм.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .