-1

“Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал, анхаарах асуудал” сэдэвт сургалт явагдлаа.

2019-12-05 21:19:49    |   104


     Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын алба нь шүүх, шүүгчийн ажлын ачааллыг эрс бууруулан ажилладаг тул цаашид эвлэрүүлэн зуучлалын үр нөлөө, ач холбогдлыг нэмэгдүүлэх нь шүүхийн шинэтгэлд чухал нөлөөг үзүүлэх юм.
     Энэ чиглэлээр зохион байгуулж байгаа ажлыг эрчимжүүлэх зорилгоор Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүх дэх шүүхийн Эвлэрүүлэн зуучлалын алба, шүүхийн тамгын газар, Ховд аймаг дахь Сут дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс хамтарсан уулзалт-ярилцлага зохион байгууллаа.
     Уулзалт-ярилцлагыг Эвлэрүүлэн зуучлагч, ахмад шүүгч Д.Алимаа хөтлөн явууллаа. Шүүхээр болон эвлэрүүлэн зуучлалын журмаар хэрэг, маргаанаа шийдвэрлүүлж байгаа иргэдэд асуудлаа шуурхай, хялбар шийдвэрлэхэд анхаарч, хамтарч ажиллах асуудлын талаар тал бүрээс нь ярилцлага өрнүүлж, ажлын зохион байгуулалтаа уялдуулан хэрхэн ажиллах талаар ажил хэрэгч санал, гаргалгаануудыг хэлэлцсэн нь үр дүнтэй сургалт болов.  
\"\"
         ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .