-1

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ СОНГОХ АЖЛЫГ СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-12-05 21:32:49    |   107


    Ховд аймгийн анхан шатны шүүхүүдэд 2020 онд сонгогдон ажиллах Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нэрс, мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг шүүхийн Тамгын газраас шуурхай зохион байгуулан ажиллав.
    Ховд аймгийн иргэдээс 2020 онд анхан шатны бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд сонгогдон ажиллах нэрсийн жагсаалтыг ШЕЗ-өөс ирүүлж, хуульд заасан шаардлага хангасан 136 иргэний нэрсийг орон нутгийн сумдын засаг захиргаатай хамтран гаргалаа.
    Казак иргэд амьдардаг Ховд аймгийн Ховд сумаас 58 шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрс сонгогдон ирүүлсэн тул газар дээр нь сумын засаг захиргаа, иргэдтэй уулзах ажлыг 2019.11.18-ны өдөр шүүхийн Тамгын газраас хийж, шүүхийн Тамгын газрын шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Бүжинлхам, жолооч Б.Түмэнжаргал нар ажиллалаа.
\"\"
\"\"
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .