“Албан тушаалын тодорхойлолт, онцлог” сэдвээр сургалт хийлээ.
2019-11-14 14:58:40 | 98 Төрийн албаны шинэ хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шүүхийн Тамгын газраас “Албан тушаалын тодорхойлолт, онцлог” сэдвээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалт нь шүүхийн Тамгын газрын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан энэ чиглэлийн 10 дахь удаагийн сургалт бөгөөд сургалтыг Ховд аймгийн ЗДТГ-ын Төрийн Захиргааны Удирдлагын хэлтсийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Гантөмөр удирдан явууллаа.
Сургалтаар албан тушаалын тодорхойлолтын агуулга, мөн чанар, Төрийн албаны шинэ хуулийн үзэл баримтлалтай уялдсан байдал, онцлог зэрэг асуудлыг дэлгэрэнгүй тайлбарлаж, онолыг болон практик хосолсон мэдлэг, мэдээлэл олгосноороо онцлог байлаа.
Шүүхийн захиргааны албан хаагчид энэ талаархи мэдлэг, мэдээллээ зузаалснаар ажлын байран дээрээ өөртөө итгэлтэйгээр ажлын мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллаж, ажлын үр дүнгээ бодитойгоор үнэлүүлж, дүгнүүлэн, чадахуйн /мерит/ зарчмын үндсэн дээр ирээдүйгээ баттайгаар харах эрх зүйн баталгаа бий болж байгаагаараа онцлогтой юм.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .