“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ- ӨРХҮҮДЭД” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2015-08-14 12:15:52 | 88Тус шүүхийн Тамгын газраас 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Наран, Рашаант багийн иргэдэд зориулан \"НЭЭЛТТЭЙ ШҮҮХ- ӨРХҮҮДЭД” арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү арга
хэмжээний хүрээнд тус багт оршин суудаг болон хөдөлмөр эрхэлдэг иргэдэд
зориулан шүүхийн тухай багц хуулиудын онцлог, хэрэгжилт,
шүүхийн шинэтгэлийн мөн чанар, иргэдэд чиглэсэн шүүхийн үйлчилгээний нээлттэй,
ил тод байдал, цахим программ, шүүх хуралдааныг дуу, дүрс бичлэгээр
баталгаажуулсны давуу тал, shuukh.mn цахим сайт, анхан болон давж
заалдах шатны шүүхүүдийн үйл ажиллагааны онцлог, 2015.07.19-ны өдөр УИХ-аас
батлан, 2015.07.01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байгаа Шүүх байгуулах тухай
хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл хүргэж, тэдний санаа бодлыг газар дээр нь
судаллаа.
Тус арга
хэмжээнээс үзэхэд Ховд аймгийн Жаргалант сумын Наран, Рашаант багийн дийлэнх
иргэд хөдөлмөр эрхэлдэггүй, эрх нь зөрчигдсөн тохиолдолд хаана, хэнд хандахаа
төдийлэн сайн мэддэггүй, мэдээллийг тэр бүр авч чаддаггүй, шүүхийн шинэтгэлийн
талаар тодорхой ойлголтгүй байгаа нь ажиглагдаж байв. Мөн тус шүүхийн
Тамгын газрын даргаас Ховд аймгийн нийт иргэдэд зориулан Ховд Телевизээр дээрх
асуудлуудын хүрээнд мэдээлэл хүргэлээ.
. . .