-1

ШҮҮХИЙН АЖИЛТНЫ НЭГДСЭН ХОЛБООНЫ САЛБАР ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЛАА

2015-08-17 12:07:53    |   85

     Монголын Шүүхийн ажилтны нэгдсэн холбооны ээлжит их хурал 2015.06.02-ны өдөр хуралдаж, бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан, нэгдсэн холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр сонгож, холбооны тэргүүн, Гүйцэтгэх захиралыг томилсонтой холбогдуулан, Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнууд 2015.07.06-ны өдөр тус шүүхийн байранд нэгдсэн зөвөлгөөн зохион байгуулж,        Монголын Шүүхийн ажилтны нэгдсэн холбооны Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудын Салбар зөвлөлийг санал нэгтэйгээр шинээр байгуулж, Салбар зөвлөлийн даргаар шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэнг сонгон, баталлаа.

     Салбар зөвлөлийн дарга Д.Даваасүрэн итгэл хүлээлгэн, сонгосонд шүүхийн захиргааны ажилтнуудад талархал илэрхийлж, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах чиглэлээр өргөнөөр идэвхтэй хамтран ажиллахыг шүүхийн захиргааны ажилтнуудад уриалж, цаашид ажиллах ажлын чиглэлүүдээ тодорхойлж, ярилцлаа.

. . .