-1

ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

2015-08-28 12:01:13    |   154


        Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас санаачлан, 6 дугаар тойрогийн Тахарын албатай хамтран, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2015.06.29-ний өдрийн 43 дугаар тогтоолоор баталсан \"Шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах, шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалтыг хангах чиглэлээр шүүх бүрэлдэхүүн Увс, Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллах үед шүүхийн болон Тахарын албаны автомашины техникийн бүрэн, аюулгүй байдлыг хангах зорилгоор Ховд аймгийн Авто Тээврийн газартай хамтран ажиллах \"Санамж бичиг”-ийг байгууллаа.

      Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, Ховд аймаг дахь 6 дугаар тойрогийн Тахарын албаны дарга Ж.Дөлбадрах, Ховд аймгийн Авто тээврийн газрын дарга Б.Лхагважав нар \"Санамж бичиг”-т хамтран гарын үсэг зурж, баталгаажууллаа.

      Шүүхийн болон Тахарын албаны автомашин 10 км болон түүнээс дээш алслалтай албан үүрэг гүйцэтгэх бүрд урьдчилан үзлэг, оношлогоонд тухай бүр шуурхай оруулж, техникийн оношлогоог хийж, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажлын бэлтгэлийг хангах харилцааг энэхүү \"Санамж бичиг”-ээр зохицуулах юм.

. . .