ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ.
2015-09-15 10:57:54 | 92
\"Шүүхийн шинэтгэлийн мөн чанар”, \"Иргэдийн эрхийг шүүхийн багц хуулийн хүрээнд хангасан байдал, эрх зүйн зохицуулалт” сэдвээр Ховд аймгийн Эрүүл Мэндийн газрын эмч, мэргэжилтнүүд, ажилтан, албан хаагчдад мэдээлэл хүргэх ажлыг 2015.09.14-ны өдөр шүүхийн Тамгын газраас зохион байгууллаа.
Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн мэдээллийг тухайн байгууллагын эмч, мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдад өгч, харилцан чөлөөт ярилцлага хийж, төрийн байгууллагын албан хаагчид шүүхийн шинэтгэлийн талаар бүрэн мэдээлэлтэй байж, иргэдэд хүргэх үйлчилгээгээ илүү чанартай хүргэх, шүүхийн үйлчилгээний шуурхай байдлыг хамтын ажиллагааны түвшинд хэрхэн хангах, иргэдэд чиглэсэн ажлаа уялдуулан хамтран ажиллах талаар санал солилцлоо.
. . .