АЙМГИЙН ХУУЛЬ, ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ БАГ” - ИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ ЭЭЛЖИТ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО.
2021-04-27 11:36:19 | 105 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас зохион байгуулж, Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Аймгийн шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газраас хамтран, Ховд аймгийн нийт сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумдын зөвлөлийн дарга, гишүүд болон “Хууль, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах сумын багийн гишүүд, төрийн албан хаагчдад зориулсан “Эрх зүйн тусгайлсан мэдлэг олгох сургалт”-ын хөтөлбөрийг батлагдсан хуваарийн дагуу Цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа ба өнөөдөр 4 дэх удаагийн /2021.04.27/ цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Ховд аймгийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн нээж үг хэлж, шүүхийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа талаар мэдээ, мэдээлэл хүргэж, Сургалтыг “Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/” сэдвээр Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа удирдан явуулж, цахим сургалтад нийт 17 сумын 87 удирдах болон гүйцэтгэх төрийн албан хаагчид оролцож, шүүхийн тухай хуулийн хэрэгжилт, зохицуулалтын талаар асуулт асууж, харилцан ярилцлаа.
Ард иргэд шүүхийн байгууллагад хандаж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх чиглэлээр цахим хэлбэрээр шүүхийн тухай мэдээ, мэдээлэл авах талаар Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Батсайхан, Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Уранцэцэг нар сургалт хийж, шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем, shuukh.mn систем, шүүх хуралдааны тов, тоймтой хэрхэн танилцах, шүүхийн талаар зайнаас үйлчилгээ авах талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Шүүхийн байгууллагаас цар тахлын нөхцөлд алслагдсан сум, багт чиглэсэн цахим сургалт тогтмол зохион байгуулж байгаа явдалд сумдын удирдлага, төрийн албан хаагчид, ард иргэдийн зүгээс талархал илэрхийллээ.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА. . .