“АЙМГИЙН ХУУЛЬ, ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ БАГ”-ИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ ГУРАВ ДАХЬ УДААГИЙН ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО
2021-04-22 11:27:19 | 92 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас зохион байгуулж, Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Аймгийн шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газраас хамтран, Ховд аймгийн нийт сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумдын зөвлөлийн дарга, гишүүд болон “Хууль, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах сумын багийн гишүүд, төрийн албан хаагчдад зориулсан “Эрх зүйн тусгайлсан мэдлэг олгох сургалт”-ын хөтөлбөрийг батлагдсан хуваарийн дагуу Цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа ба өнөөдөр 3 дахь удаагийн /2021.04.22/ цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Ховд аймгийн Прокурорын Газрын Ерөнхий Прокурор Б.Гантулга нээж үг хэлж, 2020 оны Гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийсэн бөгөөд Ховд аймгийн Прокурорын газрын Хяналтын Прокурор Л.Дуламжав “Зөрчлийн тухай хууль” сэдвээр сургалт явуулж, уг сургалтад нийт 17 сумын 98 удирдах болон гүйцэтгэх төрийн албан хаагчид оролцож, тулгамдсан асуудлаар санал солилцож, асуултанд хариулснаар сургалт амжилттай болж өндөрлөлөө.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .