ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
2021-05-14 17:54:57 | 104 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын ээлжит зөвлөгөөн 2021.05.14-ны өдөр боллоо. Зөвлөгөөнөөр 2021 оны эхний 4 сарын шүүхийн Тамгын газрын Ажлын тайлан, үр дүнг хэлэлцэж, хэргийн хөдөлгөөн, иргэд олон нийтэд чиглэсэн ажлын үр дүн, цахим хэлбэрээр мэдээ, мэдээллийг ард иргэдэд түгээж буй байдал, ажлын дотоод зохион байгуулалт уялдаа холбоо, шүүх хуралдааны ажлын зохион байгуулалт, шүүхийн төсөв санхүү, 2021 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, дотоод сургалтын үр дүн, ариутгал халдваргүйжүүлэлт, шүүгч томилолтоор ажиллаж буй байдал, шүүхийн цахим бүртгэлүүдийн хөтлөлт, шүүгч, ажилтнуудын вакцинжуулалт зэрэг асуудлын талаар хэлэлцлээ. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний хэлтэст 2021 оны эхний 4 сарын хэргийн хөдөлгөөний чиглэлээр хийсэн ажлын тайлан болон Иргэд, олон нийтэд чиглэсэн Ажлын тайланг тус тус хүргүүлж, арга зүйн зөвлөгөө, зөвлөмж авч ажиллахаар шийдвэрлэлээ.
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .