ШҮҮГЧИЙН ТУСЛАХ НАРЫН АЖЛЫН ҮР ДҮНГИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ.
2021-05-14 17:52:36 | 105 Бүх нийтийн бэлэн байдлаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, гамшгийн онцгой нөхцөлд байдал хумигдаж, Короновируст цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын цар хүрээ харьцангуй багасаж, аж ахуйн нэгж, үйлчилгээ зарим чиглэлээр нээгдэж, замын хөдөлгөөн зохих хэмжээнд зөвшөөрөгдсөнтэй холбогдуулан, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүгчийн туслах, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн нарын хамтарсан зөвлөгөөн 2021.05.14-ны өдөр болж, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ажлын зохион байгуулалт, шүүх хуралдааны тов, ажлын дотоод уялдаа холбоо, хэргийн хугацаа, хэрэг хянан шийдвэрлэх цахим нэгдсэн системийн хөтлөлт, www.shuukh.mn цахим сангийн баяжилт, шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим системийн бүртгэл, хөтлөлт, шүүхийн шийдвэрийн гардуулалт, гүйцэтгэх, мэдэгдэх хуудас зэрэг процесс ажиллагаатай холбоотой асуудлын талаар шүүгчийн туслах нараас танилцуулга хийж, санал солилцож, ажлын үр өгөөжийг нэмэгдүүлэх, уялдаа холбоо, зохион байгуулалтын талаар чиглэл өгч, нэгдсэн зөвлөмж гаргаснаар хамтарсан зөвлөгөөн амжилттай өндөрлөлөө.
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА