ШИНЭ ШҮҮГЧИД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2015-11-02 15:45:55 | 89Баян-өлгий, Увс, Ховд аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Бадарчийн Марина нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 167 дугаар зарлигаар Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон билээ.
Энэхүү баярт үйл явдлыг тохиолдуулан Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын зүгээс Монгол Улсын шүүгчийн эрхэм хүндэт алдар хүртсэнд баяр хүргэж, дурсгалын зүйлийг хадгалуулах хүндэтгэлийн арга хэмжээг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгууллаа.
Шинэ шүүгчдээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!.
. . .