-1

ТАЙВАНЫ МОНГОЛ-ТӨВДИЙН ХОРООНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХОВД АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2015-11-27 17:40:26    |   92

Монгол-Төвдийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Чен Минг-Жен Ховд аймагт 2015 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байгаа бөгөөд энэ үеэр Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Ховд аймаг дахь Сум дундын Иргэн, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр зочилж, шүүхийн үйл ажиллагаатай нь танилцлаа.
\"\" 
\"\" 
 
 

Монгол-Төвдийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Чен Минг-Жен-г Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл болонТайваны Тайпэй хотноо сургалтанд хамрагдсан шүүгчид хүлээн авч, уламжлал болсон тус сургалтын талаар дурсамж, яриа өрнүүлж, Тайваны Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий газар, Монгол-Төвдийн хороонд Монголын шүүгчдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, цаашдын сургалт, судалгааны хамтын ажиллагаанд нь амжилт хүслээ.

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөл нь Монгол-Төвдийн хороотой эртнээс хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн бөгөөд Тайваны Тайпэй хотын шүүхийн академид шүүгчдийн гадаадсургалтыг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба

. . .