-1

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД МЭДЭЭЛЭЛ ТАНИЛЦУУЛЛАА

2023-02-07 12:29:34    |   123

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2023 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд заасны дагуу Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт хэргийн хөдөлгөөний удирдлагын чиглэлээр дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд гарсан тайлан болон Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын системд гарч байгаа алдаа, зөрчил, цаг үеийн мэдээллийг танилцууллаа.
     Цаашид системд гарч байгаа алдаа, зөрчлийг хэрхэн бууруулж, арилгах тухай санал солилцож, хэргийн хөдөлгөөний удирдлагын чиглэлээр дотоод хяналт-шинжилгээ болон эрүүгийн, зөрчлийн хэрэгт хураагдсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хүлээж авах, шийдвэрлэхтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт шинжилгээг сар бүр хийж, сар бүрийн эхний долоо хоногт дүн шинжилгээг танилцуулж байхаар боллоо.
\"\"

ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .