ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД МЭДЭЭЛЭЛ ТАНИЛЦУУЛЛАА
2023-02-07 12:26:00 | 123 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2023 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд заасны дагуу Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт хэргийн хөдөлгөөний удирдлагын чиглэлээр дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд гарсан тайлан болон Иргэн-2014 программд гарч байгаа алдаа, зөрчил, цаг үеийн мэдээллийг танилцууллаа.
Цаашид системд гарч байгаа алдаа, зөрчлийг хэрхэн бууруулж, арилгах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Хэргийн хөдөлгөөний удирдлагын чиглэлээр дотоод хяналт-шинжилгээг долоо хоног бүр хийж, сар бүрийн эхний долоо хоногт дүн шинжилгээг танилцуулж байхаар боллоо.
ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .