ДАРВИ СУМАНД АЖИЛЛАЛАА
2023-02-14 11:25:18 | 218 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа тэргүүтэй Ажлын хэсэг шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд хүргэх ажлын хүрээнд 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд ажиллав. Дарви сумын ард иргэдтэй уулзалт хийж, шүүхийн үйл ажиллагааны 2022 оны бүтэн жилийн статистик мэдээ, мэдээллийг танилцуулж, шүүхийн үйлчилгээний талаархи мэдээллийг цахим болон бусад хэлбэрээр хэрхэн авч ажиллах талаар мэдээлэл өгч, гарын авлага, тараах материалаар хангаж, иргэдийн сонирхсон асуултанд хариуллаа
Дарви сум нь 3725 хүн амтай, 5 багт 996 өрх амьдардаг.
Дарви сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж тухайн орон нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийг танилцуулан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх мэдээ мэдээллийг хүргэн 10 төрлийн 200 гаруй гарын авлага тараах материалыг түгээн ажиллалаа.
Уулзалт арга хэмжээнд Дарви сумын 260 гаруй иргэн оролцон, мэдээлэл сонсож, санал хүсэлтээ хэллээ.





Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар
. . .