-1

ЗЭРЭГ СУМАНД АЖИЛЛАЛАА

2023-02-14 11:16:54    |   131

    Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа тэргүүтэй Ажлын хэсэг шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд хүргэх ажлын хүрээнд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд ажиллав. Зэрэг сумын ард иргэдтэй уулзалт хийж, шүүхийн үйл ажиллагааны 2022 оны бүтэн жилийн статистик мэдээ, мэдээллийг танилцуулж, шүүхийн үйлчилгээний талаархи мэдээллийг цахим болон бусад хэлбэрээр хэрхэн авч ажиллах талаар мэдээлэл өгч, гарын авлага, тараах материалаар хангаж, иргэдийн сонирхсон асуултанд хариуллаа
Зэрэг сум нь 3389 хүн амтай, 5 багт 869 өрх амьдардаг.
 Зэрэг сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж тухайн орон нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийг танилцуулан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх мэдээ мэдээллийг хүргэн 10 төрлийн 300 гаруй гарын авлага тараах материалыг түгээн ажиллалаа. 
Уулзалт арга хэмжээнд Зэрэг сумын 200 гаруй иргэн оролцон, мэдээлэл сонсож, санал хүсэлтээ хэллээ. 
Иргэд төрийн байгууллагуудад хандаж:
- Хулгайн гэмт хэргийн илрүүлэлт муу, 
- Цагдаагийн байгууллагын алба хаагчдын харилцаа хандлагад анхаарал хандуулах, 
- Залилан, цахим гэмт хэргийн талаар анхаарах шаардлагатай байгаа тухай санал хүсэлтүүдээ хэлж байлаа.

\"\"\"\"\"\"
\"\"\"\"
\"\"
\"\"

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар

. . .