ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2016-02-03 10:07:21 | 85Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс Ховд аймаг дахь хуулийн байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд \"Гэр бүлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын хүрээнд хэлэлцүүлгийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэгт Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, тус шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Отгонтулга нар оролцож, шүүхийн байгууллагаар гэр бүлийн маргаантай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай уялдуулан хуулийн төсөлд санал оруулж, хэлэлцүүлэгт оролцлоо.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба
. . .