ШҮҮХИЙН АЖЛЫН ТАЛААР СУМДТАЙ ОНЛАЙН УУЛЗАЛТ ХИЙВ
2024-03-01 00:00:00 | 206Ховд аймгийн шүүхээс аймгийн нийт сумдын ЗДТГ-ын дарга нар болон эрх зүй, нийгмийн ажилтан нартай онлайн уулзалтыг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Шүүхийн тамгын газраас тус шүүхийн 2023 оны ажлын талаар мэдээлэл хийж, шүүхийн эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалт, оролцооны талаар танилцуулж, шүүхийн үйлчилгээний талаар сум, багийн ард иргэдээс гаргаж буй санал, хүсэлтийг сонсож, харилцан санал солилцлоо.
Уулзалтанд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам оролцож, тухайн шүүхийн 2023 оны шүүн таслах ажлын талаархи мэдээллийг танилцуулж, 2024 оны 6 дугаар сард Монгол Улсын Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны түүхт 20 жилийн ойн хүрээнд сумдад холбогдох хуулийн талаар сургалт зохион байгуулах асуудлыг шүүхийн Тамгын газартай хамтран зохион байгуулах талаар сум бүрээс санал авч, батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулахаар шийдвэрлэснээр онлайн уулзалт амжилттай болж өндөрлөлөө.