-1

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН АЛБА МАЛЧНЫ ХОТОНД АЖИЛЛАВ

2024-03-01 00:00:00    |   171

     Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын алба Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багт тус албанд иргэний гаргасан өргөдлийн дагуу малчны хотонд очиж ажиллаж, 2 өргөдлийг амжилттай шийдвэрлэн ажилласны зэрэгцээ хөдөөгийн малчдад эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээллийг хүргэж, шүүхийн үйлчилгээг хүргэлээ. Цас зудтай хаврын хавсрагатай хүнд нөхцөлд шүүхийн байгууллага иргэний гаргасан өргөдлийг талуудын хүсэлтээр малчны хотонд ирж, шуурхай шийдвэрлэж байгаад хөдөөгийн малчид талархал илэрхийллээ.

. . .