-1

ЦАХИМ ОРОЛЦОГЧИЙН БАТАЛГАА

2024-03-01 00:00:00    |   246

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний

өдрийн 82 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

 

ЦАХИМ ОРОЛЦОГЧИЙН БАТАЛГАА

 

................................................................................................-ын  /нэхэмжлэл, хэрэг/ ........................................................-д холбогдох ......................... хэрэгт шүүх хуралдаанд (анхан шат, давж заалдах шат, хяналтын шатны шүүх хуралдаан) оролцогч нь зайнаас буюу цахимаар шүүх хуралдаанд оролцохоор мэдэгдсэн бөгөөд дараах журамтай танилцав.  

  1. Цахимаар оролцогч нь шүүх хуралдаанд цахимаар оролцох нөхцөл, шаардлагыг хангах тоног төхөөрөмж, техник хэрэгсэл /ухаалаг гар утас, таблет, зөөврийн болон суурин компьютер гэх мэт/, холбогдох систем хангамжийг суулгасан /zoom гэх мэт/, онлайн холбоос /цахим сүлжээнд холбогдсон байх, дата ашиглах гэх мэт/-ыг хувьдаа бүрэн хангасан болно.  
  2. Цахимаар оролцогч нь өөрөөс шалтгаалах техникийн нөхцөл, бололцоог бүрдүүлж, технологийн горимтой холбоотой хувийн нууцлалыг өөрөө хамгаалж, дүрсээ тод, дуугаа чанга өгнө.
  3. Цахимаар оролцогч нь зайнаас буюу цахимаар явагдаж байгаа шүүх хуралдааны бичлэгийг хийхийг хориглох бөгөөд бичлэг хийсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээнэ.
  4. Шүүх хуралдаанд цахимаар оролцогч өөрөөс шалтгаалах техникийн нөхцөл бололцоог бүрэн хангаагүйгээс зайнаас буюу цахимаар явагдаж байгаа шүүх хуралдаанд саатал гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.
  5. "Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам"-тай /judcouncil.mn......../ танилцсан, шүүх хуралдаанд цахимаар оролцох дэгийг хүлээн зөвшөөрч байна.

Энэхүү баталгааг, цахимаар шүүх хуралдаанд оролцох дэг зөрчсөн тохиолдолд цахимаар оролцогчийг цахим шүүх хуралдаанаас гаргаж (системээс гаргаж) шүүх хуралдааныг үргэлжлүүлэх, Зөрчлийн тухай хуулийн 15.5-д заасан хариуцлагыг хүлээлгэх болно.

 

ЖУРАМТАЙ ТАНИЛЦСАН, БАТАЛГАА ГАРГАСАН:

Цахимаар оролцогч:

Нэхэмжлэгч, Хохирогч / …….........….……..... / .................................../ и-мэйл хаяг.............

             гарын үсэг                    нэр

Нэхэмжлэгч, Хохирогч/-н төлөөлөгч буюу өмгөөлөгч /.............................../ .............................../

                    гарын үсэг                  нэр

Хариуцагч, Шүүгдэгч /…….......................... /................................... / и-мэйл хаяг ................

                           гарын үсэг                нэр

Хариуцагч, Шүүгдэгчийн төлөөлөгч буюу өмгөөлөгч /……..................... /........................./

                                        гарын үсэг             нэр

Он, сар, өдөр: 20.. оны ... сарын ... өдөр

 

БАТАЛГАА ГАРГУУЛСАН:

ШҮҮГЧИЙН ТУСЛАХ..................................................../                                    /

Он, сөр, өдөр: 20.. оны ... сарын ... өдөр

. . .