-1

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ОНЛАЙН СУРГАЛТ ХИЙЛЭЭ

2024-03-05 00:00:00    |   251

    Ховд аймгийн сумдаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгчид зориулсан онлайн сургалтыг 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдөр тус шүүхийн Тамгын газраас зохион байгууллаа. Ховд аймгийн нийт 12 сумаас 544 шүүхийн иргэдийн төлөөлөгч Ховд аймаг дахь анхан шатны шүүхүүдийн бүрэлдэхүүнтэй шүүх хурал зохион байгуулагдах тухай бүр тусгай системээр сонгогдон оролцож байгаа бөгөөд 2024-2025 онд батлагдсан жагсаалтын дагуу сонгогдох үедээ оролцох боломжтой. Сургалтаар шүүхийн иргэдийн төлөөлөгчид зориулсан сургалтын нэгдсэн хөтөлбөрийн дагуу онлайн сургалтыг Үйлчилгээний хэлтсийн дарга А.Бүжинлхам ахлагчтай Ажлын хэсэг амжилттай зохион байгууллаа.

. . .