-1

"МОНГОЛ СУУ УХААН, БИЛЭГ ЧАНАР" СЭДЭВТ ЛЕКЦ УНШИВ

2024-03-05 00:00:00    |   238

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн захиргааны албан хаагчдад зориулсан соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүрээнд тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн "Монгол суу ухаан, билэг чанар" сэдэвт лекцийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр уншив.

     Хөх монголчуудын гарал үүсэл, мөн чанар, хүн төрөлхтний өмнө хүлээх үүрэг, байгаль дэлхийн нүүдлийн соёл иргүншилийг үүсгэн хөгжүүлсэн амин чанар, гэгээрлийн их эзэнт гүрнийг байгуулсан нууц, суу ухаан, билэг чанарын талаарх шинжлэх ухааны үндэслэлийн талаар лекцэнд дурьдаж байснаараа онцлогтой байлаа. Лекц уншигч Д.Даваасүрэн нь сүүлийн 10 гаруй жил далд ертөнц, хөх монголчуудын цаглашгүй өв ухааныг судалж буй судлаач бөгөөд монгол үндэсний өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор "Алтайн тэнгэрлэг оршихуй Номтын өргөө НҮТББ-ыг үүсгэн байгуулж, нийгмийн соён гэгээрлийн үйлсэд хувь нэмрээ оруулж буй өвлүүлэн уламжлагчийн төлөөлөл юм.

 

. . .