ХАМТРАН АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2024-03-13 00:00:00 | 209Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар Нээлттэй хаалттай хорих ангийн дарга, дэд хурандаа Д.Бат-Оюун нар шүүхийн байранд хамтарсан уулзалт хийлээ.
Уулзалтаар шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд шүүхийн гүйцэтгэх хуудас, мэдэгдэх хуудасны биелэлтийг хангах чиглэлээр анхаарах асуудлаар холбогдох ажлын уялдаа холбоог хангах, эргэх холбоог сайжруулах, хүний эрхийг хангах, хамтарсан сургалт, уулзалтууд хийх, хууль хэрэглээний чиглэлээр практик судлах зэрэг асуудлуудыг 2024 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд тусган, баталлаа.
. . .