ШҮҮХ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО
2024-03-12 00:00:00 | 245Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид болон шүүхийн Тамгын газрын дарга, захиргааны албан хаагчид Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Нээлттэй хаалттай 457 дугаар хорих ангийн удирдлага, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, албан хаагчидтай хамтарсан уулзалтыг 2024 оны 03 дугаар сарын 11-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа. Хамтарсан уулзалтаар 2023 онд шүүхээр хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар танилцуулж, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудлуудын талаар харилцан санал солилцож, нэгдсэн шийдэлд хүрснээр уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
. . .