-1

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-03-15 00:00:00    |   183

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Ховд аймгийн Жаргалант сумаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгчид зориулсан сургалтыг зохион байгууллаа.

   Жаргалант сумаас шүүхийн Иргэдийн төлөөлөгч 71 сонгогдсон бөгөөд сургалтаар Шүүхийн тухай хуульд заасан шүүхийн иргэдийн төлөөлөгчид тавигдах шаардлага, эрх, үүрэг, дүгнэлт гаргах, цалин хөлс, томилолт олгох зэрэг зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гарын авлага, эрх зүйн туслалцаа бүхий холбогдох материалаар хангаж, тусгайлсан сургалтыг амжилттай зохион байгуулж ажиллав.

. . .