-1

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН АЛБА СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААНЫ АЖИЛ ХИЙВ

2024-03-15 00:00:00    |   266

    Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын албанаас Ховд аймгийн ард иргэдэд шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн зохицуулалт, оролцоо, давуу тал, ач холбогдлын талаар сургалт зохион байгуулж, 2023 оны тус албаны хүлээн авч шийдвэрлэсэн өргөдөл, тэдгээрийн төрөл, статистик мэдээлэл зэргийг дэлгэрэнгүй танилцуулж, гарын авлага, тараах материалаар хангаж, санал асуулгын хуудсаар санал авч, дүгнэж ажиллав. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын албанаас шуурхай хэрэгцээт мэдээллээр хангаж ажиллаж буйд ард иргэдийн зүгээс талархал илэрхийллээ.

. . .