БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХОВД АЙМГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, Лхагва гараг
2016-02-18 12:15:14 | 93
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 538 дугаар шийдвэртэй, \"Монгол сафари” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, \"Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэснийг танилцуулав.
2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 539 дүгээр шийдвэртэй, \"Монгол сафари” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, \"Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж” шийдвэрлэв.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 537 дугаар шийдвэртэй, С.Болодиягийн нэхэмжлэлтэй, С.Гүлжаханд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, \"Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэв.
4. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар шийдвэртэй, М.Айболатын нэхэмжлэлтэй, С.Цогтгэрэлд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, \"Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж” шийдвэрлэв.
5. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 230 дугаар шийдвэртэй, У.Батсүхийн нэхэмжлэлтэй, Х.Силамд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, \"Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж” шийдвэрлэв.