ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ХИЙВ
2024-03-20 00:00:00 | 179Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн иргэдийн төлөөлөгчид зориулсан тусгайлсан сургалтыг Дөргөн суманд 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдөр зохион байгууллаа.
Тус сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр 31 иргэн сонгогдож, нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн бөгөөд сургалтын хичээлийг танилцуулж, гарын авлага, тараах материалыг хүлээлгэн өгч, шүүхийн Тамгын газрын ил захидлыг гардуулан өгч, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шүүх хуралдаанд оролцоход анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллав.
. . .