-1

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИАР СУРГАЛТ ХИЙВ

2024-03-20 00:00:00    |   295

     Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн шүүх, шүүхийн Тамгын газраас бүтээлч ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Дөргөн суманд 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Сумын албан байгууллагын удирдлага, менежер, нэгжийн дарга нарт "Захиргааны ерөнхий хууль" -ийн талаар тусгайлсан сургалтыг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мянганбаяр хөтлөн явууллаа. Захирамжлалын эрх зүйн акт гаргахад хууль эрх зүйн хүрээнд анхаарах асуудал, хуулийн зохицуулалтын талаар танилцуулж, сургалтанд оролцогчдын сонирхсон асуултанд хариулснаар сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

. . .